https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Их Британи дугуй зоосоо гүйлгээнээс татжээ

Их Британи дугуй зоосоо гүйлгээнээс татжээ


7 жил

      Нэг фунтын дугуй зоосны гуравны нэг нь хуурамчаар үйлдэгдсэн учраас Их Британид солихоор шийдсэн байгаа. Энэ долоо хоногт хуучин зоосыг сольж дуусах гэнэ.

Хуучин дугуй зоосны оронд 12 өнцөгт нэг фунтын шинэ зоос  гүйлгээнд  гарч байна.

Аравдугаар сарын 15 хүртэл Британид хуучин зоосыг солиулж болох ажээ. Одоохондоо Их Британид үйлчилж байгаа нэг фунтын дугуй зоос нь 1983 оны  дөрөвдүгээр сарын 21-нээс хойш гарч байгаа. Британийн улсын сан ба зоосны ордон  британичуудад хандан хуучин тэр зоосыг эргүүлэн тушааж солиулахыг уриалсан байна. Үйлчилгээ нь зогсохоос өмнө тэднийг  буяны үйлст зориулах боломж байгаа гэнэ.


Британичууд хуучин загварын нэг фунтын 1,2 тэрбум зоосыг эргүүлэн тушааж солиулсан гэж улсын сан хөмрөгийн нарийн бичгийн дарга бөгөөд парламентын гишүүн Эндрю Жонс мэдэгдлээ. “Үүнд нэгдэх цаг байгаа, үлдсэн хүмүүст хуучин зоосоо  ням гариг гэхэд эргүүлэн  ташаахыг уриалж байна” хэмээн тэр британичуудад хандсан илгээлтдээ бичжээ.

Шинээр гарсан нэг фунтын шинэ зоосыг хуурамчаар үйлдэхээс  сайн хамгаалсан гэж үзэж байна. Зоос дотор  цахим төхөөрөмжөөр уншигдах тусгай хавтсыг  суулгаж өгчээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү