Багийнхаа хожигдлыг харсан хөгжөөн дэмжигч нь нас баржээ

Багийнхаа хожигдлыг харсан хөгжөөн дэмжигч нь нас баржээ


7 жил

     “ОХУ 2018” хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны тэмцээн өндөрлөж, шигшээ тэмцээнд оролцох багийн нэрс тодорч байгаа билээ. Тэгвэл урьдчилсан шатны I хэсэгт сүүлийн тоглолтдоо Хорватад хожигдон ДАШТ-д орох боломжгүй олсон Украины шигшээ багийн хөгжөөн дэмжигч тоглолт дууссан даруйд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач “Олимпийский” цэнгэлдэхэд очин шигшээ багийнхаа тоглолтыг газар дээр нь дэмжиж байсан аж .

Тэрээр 40 настай , үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй ч зүрхний шигдээс байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.  

Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Шевченко талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрээр хожигдлынхоо шалтгааныг Украины лигийн багууд хэтэрхий сул шигшээ багт орохын төлөөх тоглогчдын өрсөлдөөн байхгүйтэй холбон тайлбарласан байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү