ИРАНЫ “БИМЕХ РАЗИ” КЛУБ ЖОРДАН БАРРОУЗД САНАЛ ТАВИЛАА

ИРАНЫ “БИМЕХ РАЗИ” КЛУБ ЖОРДАН БАРРОУЗД САНАЛ ТАВИЛАА


7 жил

      Ираны “Бимех Рази” клуб Америкийн бөх “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроузд арванхоёрдугаар сарын 7-8-нд Тегеранд болох клубийн ДАШТ-д өөрийн нэрийн өмнөөс барилдах санал тавьсаныг ISNA агентлаг мэдээлжээ.

Саяхан гарсан дэлхийн шилдэг эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай эрэгтэй тамирчдын жагсаалтын 10-р байранд бичигдсан тамирчин юм.

“Бимер Рази” нь 2014, 2015 онд клубийн ДАШТ-д дараалан түрүүлж, өнгөрсөн жил Украины Харьков хотод болсон тэмцээнд АНУ-ын “Титан Меркури”-д финалд ялагдаж үзүүрлэсэн юм. Дэлхийн аварга ОХУ-ын Бекхан Гойгереев, Магомед Курбаналиев 2014, Магомедрасул Газимагомедов 2015, Европын аварга Ильяс Бекбулатов өнгөрсөн жил тус клубийн бүрэлдэхүүнд багтаж байв.

"Бимех Рази" клуб нь энэ жил олимп, дэлхийн аварга Хассан Яздани, дэлхийн хошой аварга Реза Яздани нарыг эгнээндээ нэгтгээд байна.

Тэмцээний нийт шагналын сан 50 мянган ам.доллар бөгөөд аварга болсон нь 25, дэд аварга 15, хүрэл медаль 10 мянган “ногоон” хүртэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү