Үс засуулахад эд малын гарлагатай

Үс засуулахад эд малын гарлагатай


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 8. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 18. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, есөн улаан мэнгэтэй, шар луу өдөр.

                          Барилдлага: Арвидах
                          Шүтэн барилдлага
: Сэрэхүй  
                          Суудал: 
Ус  

Өдрийн наран 7 цаг 09 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал 11 цаг 49 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Хөнгөн хийсвэр зан, хүслээ хазаарлаж чадахгүй байдал, амттай гоё зүйлд татагддаг байдлаасаа болж та хайртай хүнтэйгээ муудалцаж мэднэ, Ойр дотны хүмүүстээ анхаарал халамжтай байж, хов жив, цуурхал үүсэх сэжүүр гаргасны хэрэггүй.


ҮХЭР (4/20-5/20)

Гэр бүлийн дараалсан баярууд тохиолдоно. Бэлэг дурсгалын зүйлс худалдан авах шаардлага гарна. Бэлэг сонгохдоо шинэ технологи ашиглан хийсэн өвөрмөц, эсвэл гоё ганган зүйлс худалдан ав.

 


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Янаг дурлал, сексийн харьцаа өндөр өдөр. Сэтгэлийн хөөрлөө дарж дараа нь өөрөөсөө ичихээр зүйл бүү хий. Өөрийгөө уучилж чадахгүйд хүрэх, хайртынхаа өмнө гэмшихгүйн тулд алдарсан сэтгэлээ чангалан барь. Гадуур зугаацахаа хойшлуул.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хүнд өдөр. Хүчирхийлэл булаан ззлэлт гарч болзошгүй. Та түрэмгий үйлдлүүдэд татагдаж болзошгүй. Аялал жуучлалаар явах, төлөвлөгөө зохиох, захидал бичгээр харилцах, юм худалдан авах, харилцаа холбоо тогтооход таагүй. Гэр орноо цэвэрлэ. Биеийн тамирын дасгал хий.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны дотны хэн нэг нь эвлэрч чадамгүй мэдээ дуулгаж сандралд оруулна. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Зөв шийдвэр гаргахад саад болно. Нөхцөл байдлаа өөрчилж дасаж сурах нь ашигтай. Оройд зугаацаж цэнгэх боломж өөртөө олго.

 


ОХИН (8/23-9/22)

Эмэгтэйчүүдийн романтик холбоонд саад учирч магадгүй. Ойр дотны хүмүүс алдаа гаргаж магадгүй. Хайрттайгаа таны цаашдын харилцаа шийдэгдэх чухал яриа өрнүүлнэ. Мартагдсан шахсан холын хамаатнаасаа мэдээ хүлээн авна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хайр дурлалын харилцаагаа сэргээх магадлалтай өдөр. Эхэндээ энэ нь хайр дурлал бус харилцан сонирхол шохоорхол ердийн тааламжтай харилцаа байна. Гэвч хувь заяа та хоёрыг холбож өгнө. Өдөр тутмын амьдралаа гэрэл гэгээтэй сайхан байлга.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Үдээс хойш гэр бүлийн амьдрал маргаантай. Гэрийн ажил үүргийн хуваарилалтаас болж муудалцана. Зарлагын тал дээр ч санал зөрөлдөнө. Гэр бүлийн төсвөө хамтран хий. Тэгвэл харилцан гомдоллож үг хаялцахгүй. Бичиг цаас, ажил хэргээ цэгцэлж, засварын ажил эхлэхэд тохиромжтой. Гэр бүлдээ тайван байдал тогтоож, ханьтайгаа зөвшилцөж, нөхөрлөлийн харилцаа тогтоох оролдлого гарга.


НУМ (11/22-12/21)

Та болон таны хайртай хүмүүсийн үл ойлголцол эцэс болж, ганхаж байсан харьцаа бэхжинэ. Та хувийн амьдралаа хэвийн болгох таатай тохиолдлыг удаан хүлээсэн бол энэ цаг үеийг ашигла.


МАТАР (12/22-1/19)

Эсрэг хүйсийн хүнтэй харилцаагаа сайжруулах сайхан боломж гарна. Та хүчтэй сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлснээр энэ нь таныг ер бусын дур булаам болгоно. Сүүлийн үед ажлынхаа ачаалалд ядарснаасаа болоод хэт их идэж байгаа бол анзаар.


ХУМХ (1/20-2/18)

Маш сонирхолтой хүнтэй танилцаж уулзах аз тохиож магадгүй. Урлагийнханд хайр дурлал ирдэггүй юмаа гэхэд уран бүтээлийн урам зориг ирнэ. Сэтгэл хөдлөлөө бүү барьж бай. Сонгосон хүнээ өөртөө татахыг хичээ. Шөнө оройгоор ганцаараа явахаас аль болох татгалзаарай.


ЗАГАС (2/19-3/20)

Осолтой өдөр. Хийсэн үйлдлийнхээ хариуд хариуцлага хүлээх чадвартай бай. Дуу шуу, найр наадам, өндөрлөг газар, эд зүйлээс хол бай. Өвдөж, бэртэх магадлалтай. Үдээс хойш бие тань суларч, муу мэдээ ирж магадгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү