Хошин урлагийн жүжигчин СТА Магсаржалмын Баярмагнай 1978 оны энэ өдөр Баянхонгор аймагт мэндэлжээ. 1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргэн СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж «Эрхэм элч», «Өнгөт инээд» хамтлагт элссэн.
Хэнээс ч дутахгүй сайхан хоолойтойн дээр, уянгалаг нарийнхан хоолой гарган чадварлагаар эмэгтэй болж чаддаг нэгэн билээ.
Харин 2007 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар «Маск» продакшныг байгуулан тусдаа гарч амжилттай яваа юм.
Энэ намрын тоглолтоо эхэлсэн бөгөөд сурталчилгаа нь хүн бүрт хүрч, инээд бэлэглэн, элэглэл хайрлаж байгаа юм.
Авъяаслаг жүжигчиндээ баярын мэнд хүргэхийн сацуу удахгүй МУГЖ болоорой гэж ерөөе.