Нарны эрчим хүчний хэрэглээ хурдацтай өсөж байна

Нарны эрчим хүчний хэрэглээ хурдацтай өсөж байна


7 жил

Дэлхий даяар нарны эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оноос хурдацтай өсөж эхэлсэн тухай Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээллээ. Үүний гол шалтгааныг засгийн газрууд бодлогоор дэмжиж, хэрэглээний үнэ бага байгаатай холбоотой гэжээ.

Учир нь уламжлалт эрчим хүчний эх үүсвэрүүдээс татгалзах бодлого баримтлах орнуудын тоо нэмэгдэж, Хятад улс гэхэд өнгөрсөн жил дэлхий даяар суурилуулсан бүх нарны хавтангийн 50 хувийг дангаараа суурилуулсан байна.

Шинжээчдийн таамаглаж буйгаар энэ хандлага 2022 оныг хүртэл үргэлжлэх бөгөөд Энэтхэг улс 2022 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний нөөцөө одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлж, Европын холбоог ардаа орхих аж.

Эх сурвалж: IFLScience

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү