Шведийн хаантны ШУА-ийн Нобелийн хороо аравдугаар сарын 4-ний лхагва гарагт 2017 оны химийн салбарын Нобелийн шагналтнуудыг нэрлэв.
Уусмал дахь биомолекулын бүтцийг тогтоох өндөр шийдлийн крио электрон микроскопыг бүтээхийн төлөө хүчээл зүтгэл гарган ажилласан Швейцарийн Лозаннын их сургуулийн профессор 75 настай Жак Дюбоше, АНУ-ын Нью-Йоркийн Колумбийн их сургуулийн профессор Иоким Франк, Британийн Кембрижийн их сургуулийн молекулын биологийн лабораторийн эрдэмтэн Ричард Хендерсон нарт энэ жилийн шагналыг гардуулахаар болжээ.
Криоэлектрон микроскоп нь гэрэлтүүлэг бүхий цахим микроскопын хэлбэр бөгөөд дээж нь кригеннийн температурт судлагддаг Араг барил нь бүтцийн биологид алдартай. Энэ аргаар дээжийг судлахад ямар нэгэн будалт, тогтоолт байхгүй бөгөөд дээжийг төрлөх орчинд нь ажиглах боломжтой.
Химийн салбарын шагналыг 1901 оноос хойш 108 удаа олгож иржээ. Янз бүрийн шалтгаанаар 1916, 1917, 1924, 1933, 1940, 1942 онуудад химич эрдэмтэд шагналаа авч байгаагүй. Энэ номинацийн шагналтнуудын дундаж нас нь 58 бөгөөд тэднээс хамгийн залуу шагналтан нь 1935 оны шагналтан, франц эрдэмтэн, 35 настай Фредрик Жолио-Кюри юм.
Энэ салбарын хамгийн өндөр настай Нобельтон нь 85 насандаа 2002 онд шагнал авч байсан Америкийн Жон Фенн юм.