Лас Вегаст болсон халдлагаар 50 хүн амиа алдлаа

Лас Вегаст болсон халдлагаар 50 хүн амиа алдлаа


7 жил

Лас Вегасын “Мандалая Бэй” цамхаг зочид буудлын 32 давхрын задгай талбайд болж байсан хөгжмийн наадмын үеэр 64 настай Степен Паддок хэмээх эр гал нээн халдлага үйлдсэний улмаас 50 хүн амь үрэгдэж, 200 хүн бэртээд байна.

Хэргийн талаар цагдаагийн ахмад Жое Ломбардо “Энэ халдлага үйлдэгч ганцаараа байсан гэж үзсэн ч түүний хамсаатан байж болзошгүй Марилоу Данели хэмээх Ази эмэгтэйг эрэн сурвалжилж байна” хэмээжээ.

Ургацын баярын хөгжмийн наадмын үеэр халдлага үйлдэгч гал нээж эхлэхэд үзэгчид ёслолын буудлага хэмээн бодсон аж. Гэтэл байдал өөрчлөгдөж халдлага үйлдэгч даруй 14 хүнийг гэмтээжээ.

Халдлагын дараахан Лас Вегас хотын хэд хэдэн газар халдлага болсон мэт худал мэдээлэл цацагдсанаас иргэд сандарцгааж эхэлсэн байна. Тиймээс хүчний байгууллагынхан гудамж талбайд хамгаалалтаа өндөрсгөжээ.

Зэвсэгт халдлагаас үүдэн тус хотын зочид буудлууд хамгаалалтын горимд шилжээд байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү