ХЯТАД УЛС 42 ИХ СУРГУУЛИА ДЭЛХИЙН ШИЛДЭГ БОЛГОНО

ХЯТАД УЛС 42 ИХ СУРГУУЛИА ДЭЛХИЙН ШИЛДЭГ БОЛГОНО


7 жил

Хятад улс их сургуулиудаа дэлхийн шилдэг болгох зорилго тавьж, эхний ээлжинд төгөлдөржүүлэх 42 сургууль, 95 мэргэжлийн чиглэлийн жагсаалтаа гаргажээ. Өнгөрсөн Баасан гарагт нийтэлсэн “Дэлхийн давхар чанар” хэмээх жагсаалтад ирэх 20 жилийн хугацаанд дэлхийд чансаагаараа тэргүүлэгч болох сургуулиудыг багтаасан байна.

Энэхүү жагсаалтад зөвхөн элит сургуулиудаас гадна Гуанжоугийн Анагаах ухааны их сургууль зэрэг энгийн сургуулиуд ч багтжээ. Шинэ жагсаалтад орсон сургуулиудыг таван жил тутамд шалгалтаар оруулж, хасагдах зарчмаар өөрчилж байх аж.

1995 болон 1998 онуудад БНХАУ “211”, “985” хэмээх төслүүдийг хэрэгжүүлж, дэлхийд данстай их сургууль байгуулах зорилго тавьсан бөгөөд чамгүй амжилтад хүрчээ.

2018 оны Дэлхийн их сургуулийн түвшингээр Бээжингийн их сургууль болон Циньхуа их сургуулиуд  дэлхийн шилдэг 30 их сургуулийн тоонд багтсан байна. Түүнчлэн дэлхийн шилдэг 100 их сургуулийн 12 нь Хятадынх болжээ.

985/211 төслүүд Хятадын их сургуулиудын боловсролын чанарыг үнэмлэхүй сайжруулсан боловч анх сонгогдсон сургуулиудад л ашиг тусаа өгсөн аж. Тиймээс таван жилийн давтамжтайгаар жагсаалтыг шинэчилснээр илүү тогтвортой, зэрэг урагшлах боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Түүнчлэн шинээр хэрэгжүүлэх гэж буй төслийн хүрээнд их сургуулиуд аливаа нэг чиглэлээр дагнан сайжрах ёстой гэнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү