“Цагаан Уул” яруу найргийн наадам энэ сарын 13-нд болно

“Цагаан Уул” яруу найргийн наадам энэ сарын 13-нд болно


7 жил

Гэгээн хайрыг магтан дуулагчид жилдээ нэг хуран цуулдаг хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадам 19 дэх жилдээ 10-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. 1991 оноос хойш тасралтгүй, уламжлал болгон зохион байгуулагдаж байгаад яруу найрагчид, яруу найраг сонирхогчид талархалтай байдаг. Уг наадам нь залуу яруу найрыгчдыг төрүүлэхэд томоохон түлхэц өгдөг гэдгийг хэлэх хүн цөөнгүй байдаг.

Наадмын хамрах хүрээ улам өргөжиж нийслэлийн яруу найрагчдаас гадна 21 аймаг, 330 сумын  уран бүтээлчид оролцдог болсон. Орон нутгийн яруу найрагчид оролцдог болсон нь энэхүү наадмын чанар чансааг улам нэмэх болсон.

Уг наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр тус тус шалгарсан нь энэхүү наадмыг ямар үнэ цэнэтэй болохыг улам тод томруун харуулах бизээ. 

Залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу авьяастнуудыг төрөн гарахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг “Цагаан Уул” наадмын эхний шалгаруулалт 10-р сарын 10 хүртэл явагдана. Наадмын сүүлийн шалгаруулал 10-р сарын 13-ны өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулагдах болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү