'Хаан ширээний төлөөх тэмцэл' киноны жүжигчид Кит Харингтон, Роүз Лесли нар сүй тавьсан талаар “The Times of London” мэдээлжээ.
Жүжигчин Кит Харингтон HBO телевизийн алдартай цувралын Жон Сноугийн дүрд тоглосон бол Лесли уг цувралын туслах дүр Игриттийн дүрд тогложээ.
Сүй тавьсан хосуудтай CNN-ийн сэтгүүлч холбогдож, тодруулах гэсэн ч тэд ам алдаагүй гэнэ. Хувийн амьдралаа ихэд нууцалдаг залуу хосууд нэгэн шоун дээр анх танилцсан бөгөөд 2012 оноос үерхэж эхэлсэн юм байна.