"Форбес" 2017 оны хамгийн их орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг гаргалаа.
“La La Land” киноны амжилтынхаа ачаар жүжигчин Эмма Стоун 26 сая долларын орлогоор тус жагсаалтыг тэргүүлжээ. 25,5 сая доллар олсон Женифер Анистон удаалав. Харин өнгөрсөн жилд уг жагсаалтыг тэргүүлж байсан Женифер Лаурэнс 24 сая долларын орлогоор гуравт орсон байна.
- Эмма Стоун – 26 сая доллар
2. Женифер Аннистон – 25,5 сая доллар
3. Женифер Лаурэнс– 24 сая доллар
4. Мелиса Маккарти – 18 сая доллар
5. Мила Кунис– 15,5 сая доллар
6. Эммай Ватсон– 14 сая доллар
7. Чарлиз Тэрон– 14 сая доллар
8. Кэйт Бланчет– 12 сая доллар
9. Жулиа Робертс– 12 сая доллар
10. Эми Адамс– 11.5 сая доллар
Жагсаалтанд өөр үндэстний жүжигчин багтаагүй талаар Форбесийн редактор Натали Робехмек Харпер Базаар сэтгүүлд “Энэ жилийн жагсаалтад өөр үндэстний жүжигчин багтсангүй. Өнгөрсөн жил Энэтхэгийн Дэпика Падуконя, Хятадын Фан Бинбин нар багтаж байсан” гэж ярьжээ.
Энэ нь АНУ-ын кино, цувралд бусад үндэстэн ястныг төлөөлсөн дүр цөөхөн байдагтай холбоотой.