"Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадамд манай улс VII байранд явна

"Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадамд манай улс VII байранд явна


7 жил

   "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын V наадмын 4 дэх өдөр манай баг тамирчид бүстэй барилдааны эмэгтэй +70кг-д О.Мөнхцэцэг алт, жюү-жицүгийн хэвтээ барилдааны эмэгтэй үнэмлэхүй жинд Ц.Батцэцэг алт, М.Сугар мөнгө, +70кг-д М.Сугар хүрэл, эрэгтэй 62кг-д Ө.Эрдэнэбаатар хүрэл медаль хүртлээ. 

Эрэгтэй 62кг-д Ө.Эрдэнэбаатар хүрэл медаль 


Манай улсын баг 3 алт, 5 мөнгө, 6 хүрэл нийт 14 медальтай болж VII байранд жагсаж байна.

Харин өнөөдөр  "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын V наадмын 5 дахь өдөр манай улсын баг тамирчид бүстэй барилдааны ( classic style )эрэгтэй 60кг-д Э.Энхболд, -100кг-д Б.Батболд, +100кг-д Г.Пүрэвбаатар, эмэгтэй -70кг-д М.Баяртуул, +70кг-д Н.Нямтуяа, Г.Сарангоо, Кураш бөхийн эмэгтэй +87кг-д Г.Сарангоо нар дэвжээнд гарна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү