Аугаа барилгууд: Дожийн ордон  

Аугаа барилгууд: Дожийн ордон  


7 жил

1309-1424 он    Байршил: Италийн Венец хот Архитектур: Жованни ба бартоломео бон

   VII-XVII зууны хооронд Венец хот тусгаар тогтносон, бүгд найрамдах хот улс байсан агаад сурвалжтангуудаас сонсогддог Дож гэх хжралдай хууль баталдаг байлаа. 1297 онд хуулинд өөрчлөлт орсноор хуралдайд суух сурвалжтангуудын тоо нэмэгдсэнээс Гэгээн Маркийн талбайн ойролцоо шинэ ордны ажил эхэлсэн агаад мэлтгэнэсэн үзэсгэлэнтэй эл барилга дэлхийн хамгийн сод өндөр барилга болсон юм.

 

  Хамгийн эхлээд ойрхи цөөрөм болон Гэгээн Маркийн талбай руу харсан ордны алдарт нүүрэн талыг дуусгажээ. Дараагийн хэдэн зууны турш өөрчлөлтүүд хийгдсэн агаад анхандаа Гот маягаар, сүүлд нь Сэргэн мандлын маягаар өөрчилжээ. Дожийн ордон Гот нүүрэн тал болон чимэглэлүүдээрээ алдартай. Венецчүүд өөрсдийн гэсэн Гоь урсгал үүсгсэн нь Венец сувгийн хочр талын тоймгүй олон ордноос харагддаг. Эгнэсэн шовх нуман цонхнуудтай, өнгө алагласан чулуун өнгөлгөөтэй, дээвэр дээрээ дэгжин хаалгатай эл байшиг гоёхон сийлбэрлэг агаад тун ч чимэглэг. Талбай, суваг руу харсан нүүрэн талд дотогшоо гэрэл, агаар нэвтрүүлсэн аркуудтай лоож (задгай галерей) бий. XVI зуунд гарсан гал түймрүүдэд ордон өртөсний дараа хэдийгээр Дожийн ордны гадаад засал Гот маягтай ч доторхийг нь Сэргэн мандлын өнгө аястайгаар сэргээн засварлажээ.

    Эл тансаг ордонд хотын захирагч суудгаас гадна хурлын сүрлэг заалтай ба энд шүүх хурал болоод зогсохгүй хорих байр ч бас байсан юм. Товчоор хэлбэл энэхүү олон янзаар ашиглагдаж байсан барилга Венецчүүдийн амьдралын төвд нь байжээ. Нэхсэн мэт чамин нарийн нүүрэн талууд, төвлөрсөн байрлал нь нл барилгыг өнөөдөр ­Венец хотын бэлгэ тэмдэг болгон хувиргажээ.

  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү