Мексикийн төвд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна. Аврагчид нурангин доороос амьд үлдэгсдийг хайж байгаа бөгөөд дунд сургуулийн барилга дотор хүүхдүүд гацсан гэх мэдээлэл гарчээ.
7,1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Морело, Пебла мужуудад гамшгийн нөхцөл үүссэн байна.
Түүнчлэн энэ сарын эхээр 8,1 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс болж 90 гаруй хүн амиа алдсан юм. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Мехико хотоос 120 км зайд, 51 км-ийн гүнд байжээ.
Үүний улмаас Мехико хотын хоёр сая иргэн цахилгаангүй болсон байна. Газар хөдлөх үеэр Мехико хотод 32 жилийн өмнө болж, 10 мянга гаруй хүний аминд хүрсэн газар хөдлөлтийн ой тохиохтой зэрэгцэн иргэд сургуулилт хийж байжээ.
Газар хөдлөлтийн дохио дуугарсан боловч зарим нь сургуулилтын нэг хэсэг гэж бодсон байна.
Эх сурвалж: BBC