Цаг уурын өөрчлөлтийн улмаас өлсгөлөнд нэрвэгдэгчдийн тоо байнга өсч байна гэж судлаачид дүгнэжээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээгээр өнгөрсөн 10 жилийн дотор өлсгөлөн байдалд байгаа хүмүүсийн тоо буурсангүй гэж “New Scientist” мэдээлэв. 2015-2017 хооронд тэдний тоо 38 сая хүнээр нэмэгджээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинжээчид Марко Санчез Кантильо үүний гол шалтгаан нь цаг уурын өөрчлөлт, бүс нутгийн сөргөлдөөнүүд болж байна гэж онцолж байна.
Кантильогийн хэлснээр, зөвхөн Афганистан, Ирак, Йемен, Өмнөд Суданд дайн сөргөлдөөн байгалийн гамшгаас болж 53 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Судлаачид эдгээр шалтгаанууд нь өлсгөлөнд байгаа хүмүүсийн тоог өсгөх магадлалтай гэв. Зарим нэг гантай гамшигтай районуудад хөдөө аж ахуйн тусгай сортын тариа ногоо тарих хэрэгтэйг тэд зөвлөжээ.