Шахаж авсан ургамлын тос, шинэ буюу шахсан буудайн хивэг, агшаамал амуу тарианы шинэхэн гурилаар хийсэн талх бол Е амин дэмийн шилдэг эх сурвалж юм. Дундаж хэрэглээ өдөрт \ 6-15 нэгж\ бол шаардагдах хэмжээ өчүүхэн бага хэсэг юм.
Нялх болон бага насны хүүхдэд өдөрт 30 нэгж орчим Е аминдэм, өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд 100 нэгжээс багагүйг өгч байх нь зүйтэй.
Гэхдээ их тос хэрэглэвэл энэ аминдэм илүү их хэрэгтэй. Өвчний үед эмч өдөрт 300-600 нэшж аминдэм бичиж өгдөг боловч 2000 нэгж юмуу түүнээс илүү ч бас сайн үр дүнг өгдөг байна. Мөн Е амин дэм нь үрчлээ багасгах, ил шархыг хурдан эдгээх болон ядарсан арьсанд тэжээл өгдөг. Тус амин дэмийг өндөг, загас, самар, киви, аньс, төмс, манжин, тоор зэргээс авч болно.
Е амин дэм дутагдахад хараа муудах арьс өнгөө алдах, нөсөө сэвх толбо бий болдог.