Усанд живж байгаа хүнийг аврах зориулалттай алсын зайн удирдлагатай төхөөрөмж буюу хөвүүрийг Португалийн Норас хэмээх компани зохион бүтээсэн байна. Уг төхөөрөмж нь далай тэнгисээс аврах ажиллагаа зохион байгуулахад, аврах гэж байгаа хүнээс гадна, аврагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс, уг төхөөрөмжийг бүтээсэн байна. Юусэйф нэртэй уг төхөөрөмж нь, сэлж чаддаггүй хүн, мөн хүүхдэд усанд унасан нөхцөлд хамгийн хэрэгтэй төхөөрөмж юм. Ерөнхий ажиллах зарчим нь, Юусэйф хөвөгчийг усанд шидэж, гар удирдлагаар зална.
Энэхүү хүний амь аврах зориулалттай төхөөрөмж нь, бага оврын моторт хөдөлгүүртэй, 120 кг хүртэл жинтэй хүнийг цагт 20-40 км-ийн хурдтайгаар, далай тэнгисийн усанд яг л онгоц шиг хурдан явж аварна. Мөн энэ бүтээл нь цаг уурын эрс тэс уур амьсгалтай далай тэнгисийн нөхцөлд тэсвэртэй, ажиллах чадвар өндөр гэдгийг онцолсон байна.