Зохиолын дуучин Б.Буянжаргалыг "Санахгүй л гэсэн юм аа" дуугаар нь хүмүүс андахгүй биз. Тэгвэл өнөөдөр дуучин залуугийн төрсөн өдөр нь тохиож байгаа юм. Тэрээр эхнэр гурван хүүхэдтэй, бага хүүхэд нь мэндлээд удаагүй байгаа билээ. Дуучиндаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэхийн сацуу амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.