Өнөөдөр Монголын сүмоч Нямжавын Цэвэгням (Кёкүтэнхо Масарү) төрсөн өдөр

Өнөөдөр Монголын сүмоч Нямжавын Цэвэгням (Кёкүтэнхо Масарү) төрсөн өдөр


7 жил

      Нямжавын Цэвэгням 1974оны 9 сарын 13-нд буюу энэ өдөр Улаанбаатарт төрсөн юм. Нямжавын Цэвэгням нэрээ 2005 онд Японы иргэн болохдоо  Оота Масарү  болгон сольжээ. 2012 оны 5 сард дээд зиндаанд анх удаа түрүүлж, хамгийн өндөр настайдаа анхны түрүүгээ авсан бөх болсон. 2015 оны 7 сард зодог тайлаад Оошима ояката нэрээр сүмогийн холбоондоо дасгалжуулагчийн ажил хийж байна. Тэрбээр тус дэвжээний 11 дэх ояката бөгөөд Японы сүмо бөхийн дэвжээний анхны Монгол гаралтай ояката нь Цэвэгням юм.

 

Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард  иргэншлээ сольж, Япон улсын иргэн болсон юм” гэсэн байна. Н.Цэвэгнямын гэргийг Кэйко гэдэг. Эднийх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь Японы иргэншилтэй болохоор албан ёсны нэр нь япон боловч гэртэй монголоор дууддаг монгол нэртэй гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү