Сүүлийн жилүүдэд ухаалаг гар утас үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн эгнээнд БНХАУ-ын "Шиаоми" компани зүй ёсоор нэрлэгдээд байна. Тус компани саяхан "Google" компанитай хамтарч шинэ загварын "XIAOMI MI A1" нэртэй ухаалаг гар утас үйлдвэрлэж, албан ёсоор олон нийтэд танилцуулсан байна.
Шинэ загварын ухаалаг гар утас Андройд Ван гэж нэрлэгддэг үйлдлийн системээр хангагдсан талаар зохион бүтээгчид ярьж байна.
Энэхүү шинэ загварын ухаалаг гар утас металл гадаргуугаар хийгдсэн юм байна. Мөн 5.5 инчийн 1920х1080 нягтралтай дэлгэцтэй. Үүнээс гадна Кюалком Снайп Драгон 625 бүхий 8 цөмт хүчирхэг процессортой юм. Харин санах ойн багтаамжийн хувьд 4-64 гегабайт хүртэл дотоод санах ойтой бол үүнээс дээш 128 гегабайт хүртэл өсгөх боломжтой бүтээгджээ.
Мөн 12 мегапиксел нягтаршилтай 50 болон 26 мм-ийн арын 2 камертай бол урдаа 5 мегапиксел нягтаршилтай камертай юм байна. Энэ гар утас нь Андройд 7,1,2 Наугат нэртэй үйлдлийн системээр ажиллах боломжтой хийгдсэнээрээ онцлогтой болжээ.
Харин энэ оны сүүлчээр тус гар утасны зохион бүтээгчдийн зүгээс ухаалаг гар утасны дараагийн үеийн шинэ Андройд 8 Орэо нэртэй үйлдлийн системийг гүйлгээнд нэвтрүүлэхээр зорьж буй юм байна. Ердөө 168 грамм жинтэй тус гар утас 3080 ампер цаг хүртэлх цэнэг хуримтлуулах зайгаар хангагдсан байна.
Дэлхийн зах зээлд хамгийн түрүүнд буюу энэ сарын 12-ноос эхлэн Энэтхэг улсад ойролцоогоор 234 америк доллараар худалдаалж эхлэх юм.