АНУ-ын дуучин Лэди Гага “Joanne World Tour” аялан тоглолтоо арванхоёрдугаар сарын дундуур дуусгаад, уран бүтээлээсээ хэсэгтээ завсарлага авахаар болжээ.
Тэрбээр Канадын Торонтогийн олон улсын кино наадамд өөрийнх нь амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Gaga: Five Foot Two” киноны нээлтэд оролцох үедээ сэтгүүлчдэд энэ талаар мэдээлсэн байна. Дуучин бүсгүй хэвлэлийн хурлын үеэр “Хэсэгтээ амрах бодолтой байна. Хэр хугацаа зарцуулахыг хэлж мэдэхгүй нь” гэж ярьсан аж.
Эдүгээ 30 настай Лэди Гага хөгжмийн ертөнцөд хөл тавьснаас хойш 10 жилийн хугацаанд нийтдээ таван цомгоо худалдаанд гаргасан байдаг. Гэхдээ төдийлөн аялан тоглолт хийж байгаа юм.
Эх сурвалж: MMINFO.MN