1950-аад оны үед хуучнаар ЗХУ-ын хүнд жингийн шилдэг бөх, улс төрч Суракат Асиятиловын агсны нэрэмжит чөлөөт бөхийн хүнд жингийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өчигдөр Дагестаны Хебда хотод боллоо. 47 дахь удаагаа зохион байгуулагдсан тэмцээнд 18 тамирчин өрсөлдснөөс ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, дагестан гаралтай Азербайжаны Жамалудин Магомедов түрүүлж, өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга, ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Хойд Осетийн Владислав Байцаев мөнгө, Хойд Осетийн Алан Хугаев, Дагестаны Магомедгажи Нурасулов нар хүрэл медалийн эзэн болжээ.
Нийт нэг сая рублийн шагналтай тус тэмцээний аваргыг 300, мөнгө 200, хүрэл медальтанг 100, аваргын багшийг 50 мянган рублиэр байлсан байна.