Атлантын далайд үүссэн Ирма хар салхи өчигдрөөс 295 к/ц-ийн хурдтай болж хүч нь нэмэгджээ. АНУ-ын Хар салхи судалгааны үндэсний төвөөс мэдээлснээр Ирма хар салхи Карибын арлуудыг чиглэн явж байгаа аж. Хүч нь нэмэгдэж тавдугаар зэрэгт орсон Ирма хар салхи Пуерто Рико, Виржиний арлуудад онц их хэмжээний хохирол учруулж магадгүй байна.
Тус төвөөс Флоридагийн эрэг шуурганд өртөж магадгүй учраас иргэдийг хоргодох байранд орохыг сануулж байгаа юм. Ирма хар салхины улмаас Флоридагийн Олон улсын нисэх буудал өнөөдрөөс бүх нислэгээ цуцалж байна.