Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөх үндэсний ялагчаар Цэвээндашийн Энхжин тодорлоо. Ц.Энхжин нь дэлхийн шилдэг Кембрижийн Урлагийн их сургуулийг бакалаврын зэрэг, Италийн уран барилгын гайхамшиг болсон Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бүсгүй юм. Тэрээр 24 настай, биеийн харьцаа 86/60/90, өндөр 174 юм.
2005 оноос эхлэн "Дэлхийн мисс" тэмцээнд бүсгүйчүүд маань эх орноо төлөөлөн оролцдог болсон юм. Хамгийн анх Г.Хонгорзул оролцож байсан бөгөөд тэрбээр 16-хан настайдаа дэлхийн миссд эх орноо төлөөлөн оролцож байжээ.