Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Кын Хэ дотны найзынхаа авлигын хэрэгт холбогдон шоронд хоригдож байгаа билээ. Тэгвэл улсын ерөнхийлөгчөөс шоронгийн хоригдол болсон Пак Кын Хэ лхагва гаригт Сочу дахь Сэнт-Мэрийн эмнэлэгт хэвтжээ. Хорих төвийн удирдлагууд Пак Кын Хэгийн нурууны өвчнийг эмчлэх арга хэмжээ авсан боловч өвчин намдаагүй тул эмнэлэгт хүргэсэн байна.
Өмнө нь өнгөрсөн долдугаар сард тэрбээр хөлийн хурууны MRI зураг авхуулахаар эмнэлэгт хүргэгдэж байжээ. Пак Кын Хэгийн шүүх хурал үргэлжилж байгаа юм. Түүнийг Сөүл хотын хорих төвд хорьж байгаа аж.