Унгарын нийслэл Будапешт хотноо болж байгаа Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга үзэж сонирхсон байна. Энэ үеэр тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй анх удаа уулзжээ. ДАШТ-ий нээлтийн ажиллагааны дараа хоёр ерөнхийлөгчийн уулзалт болж халуун дотно яриа өрнүүлсэн байна. Манай ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөсөө хойш түүнтэй анх удаа уулзаж буй юм.
Дашрамж сонирхуулахад, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын тамирчин Г.Отгонцэцэг (Казакстан улсын нэр дээр барилдсан), мөнгө медаль хүртсэн М.Уранцэцэг нарт шагналыг нь ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгсөн байна.