АРТУР АЛЕКСАНЯН ДЭЛХИЙД ГУРАВ ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ

АРТУР АЛЕКСАНЯН ДЭЛХИЙД ГУРАВ ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ


7 жил

    “Парис-2017” насанд хүрэгчдийн бөхийн төрлүүдийн ДАШТ өчигдөр эхэллээ. Эхний өдөр уламжлал ёсоор сонгомол бөхийн 71, 75, 58, 98 кг-ын жингийн барилдаан болж, 71 кг-ын дэлхийн болон Европын аварга Германы Франк Штаблер, 75 кг-д Европын наадам болон ЕАШТ-ий мөнгөн медальтай Сербийн даруухан амжилттай залуу Виктор Немеш, 85 кг-д энэ жилийн Европын дэд аварга Туркийн Метехан Башар, 98 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга Армений Артур Алексанян нар жин тус бүртээ аваргаллаа. Армений шилдэг бөх Алексанян ДАШТ-ээс гурав дахь түрүүгээ хүртэв. Эхний өдөр Герман нэг алт, нэг мөнгө, Иран нэг мөнгө, нэг хүрэл, ОХУ хоёр мөнгө, Унгарын бөхчүүд гурван хүрэл медаль хүртлээ.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН
71 кг (38 бөх): 1. Франк Штаблер (Герман) 2. Демеу Жадраев (Казахстан) 3. Балинт Корпаши (Унгар), Мохаммадали Гераеи (Иран)
75 кг (34): 1. Виктор Немеш (Серб) 2. Александр Чехиркин (ОХУ) 3. Тамаш Лоринц (Унгар) 3. Саид Абдвали (Иран) 
85 кг (35): 1. Метехан Башар (Турк) 2. Денис Кудла (Герман) 3. Хоссейн Нури (Иран) 3. Роберт Коблиашвили (Гүрж) 
98 кг (34): 1.Артур Алексанян (Армен) 2. Муса Евлоев (ОХУ) 3.Ревази Надарейшвили (Гүрж) 3. Балаш Кисс (Унгар)

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү