Парист ногоон цайг дижитал урлагтай хослуулжээ. Байгуулагдаад удаагүй байгаа Японы ногоон цайны брэнд teamlab-тай хамтран аяганд буй цайны дээр цэцэг дэлбээлүүлж байна.
Хүмүүс саваа хөдөлгөхөд аяган дээрх цэцгийн дүрслэл нь ширээ болон эргэн тойрны бусад газруудад тархаж эхэлнэ. Цайг аягалахад виртуаль цэцгүүд гарч ирэх ч цай дуусахад алга болно.
Цай ууж байгаа хүний хөдөлгөөн нь цэцгийн дэлбээлэлтэд нөлөөлөх тул нэг мөч ахин давтагдахгүй.