Харааны төөрөгдөлтийг ашиглан бий болсон төгс барилга Парфенон

Харааны төөрөгдөлтийг ашиглан бий болсон төгс барилга Парфенон


7 жил

   Парфенон баригдахаас ч өмнө Акрополь бараг бүтэн нэгэн мянганы турш сүсэг бишрэлийн нутаг байсан юм. Тус толгод дээр сүрлэг Парфеноноос гадна герегчүүд МЭӨ V зууны үед Эрэхтэй болон Афины Никад зориулсан хоёр сүм, мөн Попилаеа хэмээх ёслолын дааман хаалга барьжээ. Эл газар өмнө нь байсан барилгуудыг персүүд сүйтгэж орхисныг герегчүүд сэргээлгүй орхисон ч Герегийн үлгэр домогтой асар холбоотой тэр газар Эрэхтэйг барьсан аж. Эрэхтэйг Афина, Посейдон хоёрын хэн нь Афин хотын ивээгч Лус нь болохоо үзэн тулалдсан тухай домогт өгүүлдэг тэр газарт барьсан ажээ.

МЭӨ V зууны дунд үед Афин Герегийн хамгийн хүчирхэг хот байгаад зогсохгүй эртний ертөнцийн соёлын томоохон төв байсан юм. МЭӨ 447 онд Афин хотын хажуугийн Акрополь толгод дээр сүм барьж эхэлсэн нь Перстэй дайтах үед нилээд сүйджээ. Тэдгээрээс хамгийн том нь тус хотын ивээгч дагина Афенад зориулан барьсан Парфенон байлаа.  Байшингийн голд байдаг целла хэмээх мөргөлийн танхим дотор зааны яс алтаар урласан дагины асар том баримал байдаг.

Гайхалтай харьцаа, ер бусын гоёмсог сийлбэрүүдээрээ Парфенон удсан ч үгүй Герег даяар алдаршсан агаад хэв маягийг нь газар сайгүй шагшин магтаж, даган дуурайсан юм. Архитектур калликратес Иктинос хоёр Герегийн дэгүүдийн хамгийн энгийн болох Доригш бага зэрэг зэрэг өөрчлөн барилга тойрсон гоёмсог барималлаг фриз бүтээсэн нь Дори хэв маягт байгаагүй содон зүйл байлаа.

Тэд мөн харааны төөрөгдөлт ашиглан барилгыг төгс харагдахуйц болгожээ. Сүмийн доорхи тавцан нь гүдгэр агаад баганууд нь дотогш бага зэрэг хайзасан. Гэсэн ч энгийн нүдэнд байшин төгс шулуун ханатай мэт харагддаг юм.

Парфенон дандаа ч сүм байгаагүй. Герегийг эзэгнэж байсан түрэгүүд Венецийн дайны үер 1687 онд галт зэвсэг, дарь хадгалж байлаа. Тэгэхэд венецчүүд сүмрүү довтлон зэвсгийн агуулахыг дэлбэлж орхисонд байшингийн зарим барьмал хамт устсан юм. XIX зууны эхээр Британы элчин сайд Лорд Элгин тэдгээр баримлаас нилээдийг цуглуулсан нь өдгөө нэг өдөр тарж одсон баримлуудаа буцаан авна гэж найдаж байгаа ажээ. Хэдийн ийн сүйдсэн ч гэсэн Парфенон дэлхийн хамгийн гайхамшигтай барилгуудын нэг хэвээр байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү