Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 1. Ангараг гараг. Их морь одтой,Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр.

                          Барилдлага:Арвидах
                          Шүтэн барилдлага
: Хурьцахуй
                          Суудал: 
Уул

Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Олонх хосуудын дунд зөрчил үүснэ. Бүгд л бусдын үгийг үл сонсон, өөрийнхөө байр суурин дээр бат зогсоно. Хэрүүл маргааныг бүү даамжруул. Таны тайван ухаалаг үгс асуудлыг намжаана.


ҮХЭР (4/20-5/20)

Нийгмийн байдал онцгой сонирхол татна. Ажлын хөлс нэмэгдэнэ. Эргэн тойрны хүмүүс танд ямар их хайртайг мэдэрнэ. Сонирхсон зүйлээ биелүүлнэ. Ашиг орлого таны бодсоноос ч илүү байна. Ажлынхаа хугацааны түхай бод. Ямар нэг ажлын дуусах хугацааг өөрөө тогтоовол ашигтай байх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өдрийн сүүлийн хагаст тууштай хатуу байдлаа алдсанаас янз бүрийн алдагдалд орж магадгүй. Ажил төлөвлөхдөө өдрийн эхний хагаст амжилт олоход амархан. Хамт олноор амрах, биеийн тамирын тэмцээн зохиоход таатай. Хайр сэтгэлд гарч буй амжилт нь гэнэт азгүй явдал болон хувирч магадгүй. Нигүүлсэнгүй сэтгэлтэй, эмх замбараатай байж, төрөлхийн чанараа илэрхийл.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажлын чадвар сайжирч, чухал ажлуудаа ёсоор нь болгоно. Анхаарал, төвлөрөл, сахилга бат, зохион байгуулалтаа сайжруул. Эрэгтэйчүүд чухал асуудал шийдэж чадна. Эмэгтэйчүүд өөрийн түнштэйгээ анхааралтай харьцаж төлөвлөгөөгөө эргэн харахгүй бол алдаа тань гэнэтийн зардал, тулгамдсан асуудлуудтай учруулж болзошгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

 Өөрт чинь нууцхан атаархаж, эсвэл эрхэндээ оруулахыг санаархаж байдаг хэн нэгнээс мөнгө, бэлэг авч магадгүй. Гай болж, бусдын нөлөөнд автагдаж мэдэх учир ямар нэгэн шалтаг заан бэлэгнээс татгалзах хэрэгтэй.


ОХИН (8/23-9/22)

Хүслээ биелэх эсэхийг таах өдөр. Таны хүсэл мөрөөдөл гарцаагүй биелэх болно. Харилцаа холбоо тогтоох, худалдаа хийх, мэдээлэл цуглуулах, аяллаар явах, шинэ ажил төлөвлөх зэрэгт сайн өдөр. Хэрээсээ хэтэрсэн ажил өөртөө бүү үүр. Хүн болгонд өөр өөрийн аз жаргалын хэмжээ байдгийг сана.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ажил хэрэг, хайр дурлалд одтой байна. Бүх зүйл гайхалтай, амжилттай байсан ч яаруу шийдвэр бүү гарга. Энэ өдрийн үйл явдал хугацаа авч, удаан хугацааны төлөвлөгөөгөөр илэрнэ. Жижиг зүйлс ихээхэн ач холбогдол өгнө. Энэ долоо хоногийн шинэ ажлаа эхлэхээс өмнө бүх боломжоо судлах хэрэгтэй. Албаны бичиг баримт, гэрээнд хянамгай бай.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Зарим хүсэлт, шаардлагадаа татгалзсан хариу юм. Бүтэлгүйтэл таныг сандаргана. Гэхдээ ч энэ замаар цаашид явах хэрэггүй болсныг мэднэ. Тиймээс таагүй байдлаас гарах өөр сайн арга хай. Найз нөхдөөсөө тусламж хүс.


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр алдаа дутагдал гарч магадгүй. Энэ нь шийдвэрлэх суудалд нөлөөлнө. Санхүүгийн байдалд анхаарч ажил хэрэгч гэрээ хэлэлцээр хийхийг бодох хэрэгтэй. Өндөр настай хүмүүсийн ажлын өндөр чадвар нь хамтран ажиллагсдын гайхлыг төрүүлнэ.


МАТАР (12/22-1/19)

Оюуны, хэвлэлийн, багш зэрэг хөдөлмөр эрхэлдэг хүмүүст таатай. Тэднийг амжилт, нэр хүнд хүлээж байна. Таны өвөрмөц сэтгэлгээ удаан хугацааны турш түшиг болох хамтрагчийг бий болгоно. Харин ажлынхаа хүрээг өөрчилж, авьяасаа ухаалгаар ашиглах бололтой. Сарын төгсгөл нь шинэ хэлбэрийн ямар ч үйл ажиллагаанд ороход гайхалтай амжилттай байхыг харуулна. Санхүүгийн асуудал дээр чухал шийдвэр гаргах хэрэггүй.


ХУМХ (1/20-2/18)

Ажил төрөл ихтэйн улмаас гэр бүл, үр хүүхэддээ анхаарал халамж тавихаа мартсан байна. Хүүхдүүддээ дээд зэргийн анхаарал тавь. Өнгөрсөн сард таныг хайрладаг хэн нэгэнтэй муудалцсан бол эвлэрэхийг хичээ. Хайр дурлал ба уран бүтээлийн холбоо энэ өдөр тогтоосон бол дараа сарын эцэс хүртэл энэ харилцаа холбоо таныг бүлээцүүлэх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдрийг зөвхөн өөртөө зориулахад таагүй байна. Олон хүн бусдын даган дууриахаас өөр аргагүй болно. Ажил хэргийн уулзалт зөвлөгөөн, томоохон худалдан авах, амралтын төлөвлөгөө зэргийг үдээс өмнө товло. Аливаа худалдан авалт амжилттай байх болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү