Дэлхийн оюутны спортын "Универсиад" XXIX их наадам Хятадын Тайваны нийслэл Тайпей хотноо энэ сарын 19-30ний өдрүүдэд болж өнгөрөх билээ. Тэгвэл эхний өдрийн байдлаар Азийн тамирчид тэмцээнийг тэргүүлж явна. Үүнд Япон, БНАСАУ, БНСУ-ын тамирчид эхний 3 байрт яваа юм. Харин медалын тоогоор ОХУ, БНСУ, Америкийн Нэгдсэн Улсын тамирчид тэргүүлж байна.
