Аргентиний нийслэл Буэнос-Айрэс хотод хэдэн зуун хүн Венесуэл улсын засгийн газартай нэг санаатай байгаагаа илэрхийлэн жагслаа.
Тэд АНУ Венесуэл улсыг цэргийн хүчээр сүрдүүлсэн үйлдлийг эсэргүүцэн ийнхүү жагссан байна. Венесуэл улсын засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг латин америкийн олон улсууд хүртэл нэгдэн Трампийн сүрдүүлгийн эсрэг нэгджээ.
Аргентинчууд "Венесуэлд болж буй хямрал бол тэдний өөрсдөө шийдэх ёстой асуудал. Бид Трампийн Венесуэлийн эсрэг Латин Америкийн эсрэг улс төрийн бодлогыг эсэргүүцэн энд ирээд байна" гэж жагсаалд оролцогчид хэллээ.
Мөн Латин Америкийн Аргентин, Бразил, Парагвай, Уругвай, Мексик, Чили, Перу зэрэг улсууд Трампийн заналхийллийг эсэргүүцээд байна.