Дани улсын оюутнууд магистрын ажилдаа зай хэмнэсэн тавилга урлажээ.
Европт цагаачлал, дүрвэгсдийн асуудлаас улбаалан хамтран амьдрах явдал ихэссэн. Ихэвчлэн 50 хүн нэг жижиг зайд амьдарч байгаа нь хувийн орон зайг байхгүй болгож байна. Тиймээс Гиула Пэс, Ругеро Бастита гэх 2 оюутан "Дизайнерийн хувьд бид тийм нөхцөлд юу бүтээж болох талаар ихэд сонирхон ийнхүү тавилга бүтээлээ” гэжээ.
Тэдний бүтээсэн тавилгууд зайг хэмнэж хамт амьдарч буй хүмүүст хувийн орон зайтай болох боломж бий болгожээ.