HOT TEA нэрээр алдаршсан уран бүтээлч Эрик Рэйгэр нэхмэлийн утсаар “Халуун өдрийн хоол” нэртэй интерьер бүтээл туурвижээ.
Тэр Америкийн нэгэн худалдааны төвийн дээврээс нь өнгийн 13 мянган нэхмэлийн утас өлгөсөн байна. Нэг хэлхээс нь 18 метр урттай бүгд нийлээд орйолцоогоор 327 кг жинтэй аж. Тус бүтээлээрээ дамжуулан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж аз жаргал авчрахыг хичээжээ.
Уран бүтээлч эмээтэйгээ өнгөрүүлсэн цаг мөчөөс үүдэн нэхмэлийн утсаар бүтээл туурвих болсон байна. Тэд өөр хэлээр ярьдаг байсан тул юм нэхэж харилцах нь илүү хялбар байж.
Байгаа зайг ашиглан түүнтэй нийцсэн бүтээл туурвина гэдэг нь миний ажлын гол суурь юм гэж Рэйгэр өөрийнхөө уран бүтээлийн талаар ярьжээ.