9-р сарын 24-нд Франц улсад уран бүтээлч Жон Мишэл Отониэлд зориулсан 2 үзэсгэлэн гаргахаар болжээ. Түүний 60 уран баримал, арваад уран зураг 100 гаруй цаасан дээрх бүтээл зэргийг үзэсгэлэнд багтаажээ.
Мөн хүмүүст харуулж байгаагүй бүтээлийг үзүүлэхээр сонгожээ. Үзэсгэлэн 6 метр өндөр 15 метр урт 10 мянга гаруй шилэн тоосгоор хийсэн давалгаагаар эхлэнэ. Цаашлаад гангаар цикл үүсгэж хийсэн бүтээлүүдийг нь тус тус байршуулжээ.