Найкийн сонгодог загвар эйр макс 97-г 55000 мянга гаруй жижиг сваровски шигтгээтэй гарахаар болжээ. Найк эмэгтэйчүүдийн загвар зохион бүтээгч нар болорын шинж чанарыг судлан бүтээлчээр ийнхүү пүүзээ чимэглэхээр шийджээ.
12 жилийн судалгааны үр дүнд эдэлгээ даахуйц болор гаргасныг Сваровскигийн архиваас олж мэдсэн байна. Найк компани эйр макс 97 загвартаа анх удаа үнэт эдлэл шигтгэсэн нь энэ юм.
“Хурд гэрэл хоёр учирвал юу болох бол хэмээн төсөөлөхөд хүргэх эйр макс 97 нь жинхэнэ таних тэмдэг болохуйц загвар болжээ” гэж Сваровскигийн удирдлагын гишүүн Маркус Лэйн хэлжээ.
Найк компани хар, саарал хоёр өнгөний сонголттой гаргасан байна.