Шанхай хотод орших кино компаний оффисийг RIGI архитектурын компани барьжээ.
Киноний дүр зургаас санаа аван дизайныг хийхээс гадна ханан доторх өөр өөр хүмүүсийн зан чанарыг илэрхийлэхийг хүсчээ. Хуучны модерн шинжтэй савхин тавилга, ханан дээр үг, гэрэлтүүлэг зэрэг нь кино урлагийн алтан үеийн дүр зургийг санагдуулахаар хийжээ.
Тус оффисын голд төслийн өрөө гаргасан байна. Ихэвчлэн хар цагаан өнгө давамгайлсан нь киног санагдуулам бөгөөд ханан дээр найруулагчийн анхан үеийн киноны нэрсийг бичжээ.