Бачата хөгжмөөс үүссэн бачата бүжгийн хэв маяг нь Доминикийн Бүгд Найрамдах улсад бий болжээ. Хамтрагчдын нэг нь бүжгийн байрлалаа сонгох ба хөгжмийн ритм, зэмсэгээс бүжгийн хөдөлгөөн, тавилт хамаардаг байна. Салсатай адилгүй нь батача эргэлт багатай.
Доминик улсад үүссэн Бачата Кариб хөгжмийн “шархалсан зүрх”, “романс”-ын сэтгэлийн хөдөлгөөнүүдээр дамжин хөгжжээ. Энэ бүжгийг Америк хөгжмийн блюз жанртай адилтгадаг. Бачата бүжиг диктатор, цензур гээд түүхийн янз бүрийн үе шатыг туулсан байдаг. Анхандаа, дээд ангийн хүмүүс энэ бүжгийг “цөөн хүмүүст” буюу хөдөөний, боловсролгүй хүмүүсийн бүжиг гэж хардаг байв. Бүжиг хөгжиж, хүрээгээ тэлсээр бар, уушийн газраас гарч чаджээ.
Хөдөө, орон нутагт бачата улам алдартай болсоор түүнийг цензурдах боломжгүй болжээ. Меренга хөгжим алдартай болж Бачатай бүжигтэй нийлсэнээр улс даяар тархаж чадсан байв.Орчин үеийн Бачата бүжиг хэв маягийн хувьд илүү чөлөөтэй болжээ.
Бачатад уян налархай хөдлөхөөс илүү бүжгийн алхаа, хөлийн байрлал нь илүү хүнд байдаг аж.