Орос улс 2018 онд Москва Казан хотыг холбосон өндөр хурдны төмөр зам барихаар болжээ. 770 км урт төмөр зам ойролцоогоор 22,4 тэрбум долларын өртөгтэй баригдах юм байна. Хамгийн хурдлахдаа цагт 400 км зам туулах чадвартай. Улмаар зорчигчид 14 цаг явж очдог байсан замыг 3,5 цаг туулах боломжтой болно.
Москов-Казан хотыг холбосон өндөр хурдны төмөр зам ирээдүйд Бээжинтэй холбогдон эдийн засгийн ач холбогдолтой зам болно гэж үзэж байна. Казан бол Оросын холбооны нэгж—Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл, үйлдвэр аж ахуйн төв хот юм.