Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 26. Сугар гараг. Хэрцгий охин одтой, Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: барилдлага: Авахуй
Суудал: Шороо
Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр таны нэр хүнд боловсролоос тань шууд хамаарна. Сурах ба өөрийгөө боловсруулах явцад таны харилцааны хүрээ өөрчлөгдөх нь тийм ч чухал бус. Нөхөрлөл ба уран бүтээлийн харилцаагаа тогтмол байлга. Гэвч албан тушаал ахихад тань өндөр тушаалын ивээн тэтгэгчид гол түшиг тулгуур болно.
ҮХЭР (4/20-5/20)
Төрийн болон шүүхийн байгууллагад хандахад сайн өдөр. Бизнес эрхлэх, өндөр албаны хүмүүстэй ашигтай харилцаа тогтооход тааламжтай. Өөрийн бүтээлтэй холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээ байгуулна. Харилцаа холбооны хэрэгсэл, машин худалдаж авахад таатай өдөр.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ажил хэрэг дээшлүүлэх санал гаргах, үзэл санаа шинэчлэх зорилгод хүндрэл гарах тул анхаар. Алдаанаасаа сурч, улам туршлагажиж, ажил хэрэгч байвал амжилтад хүрнэ. Бусдад таалагдах гэж хэт хичээх хэрэггүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Амьдралын хүч чадал доогуур байх тул хууч хөдөлж, хэт ачаалалд орж, зөвтгөж болшгүй үйлдэл хийж магад. Үүрэг хүлээлтээ аль болох бага байлга, гэхдээ удирдлагынхаа шүүмжлэлд өртөхгүйг хичээ. Өдрийн сүүлийн хагас танаас анхаарлаа төвлөрүүлэн, биеэ барихыг шаардана. Алдаагаа залруулж, цаашдын үйл хэргээ боловсруулж, сэтгэлийн хөдлөл гаргахгүй бай.
АРСЛАН (7/23-8/22)
Ойр дотны хүмүүстэй харьцаа тэгш байж чадахгүй бололтой. Өнөөдөр зөвхөн итгэлтэй хүмүүстэйгээ л харьцахад тохирсон өдөр. Тэд хэзээд танд туслахад бэлэн байна. Харин тохиолдлын найз нөхдөөсөө хол байсан нь дээр.
ОХИН (8/23-9/22)
Нөхцөл байдал ба түншүүдийн мэргэжлийн бус үйлдлээс шалтгаалж таны найдвар, төлөвлөгөө нурж болзошгүй өдөр. Хамтрагч түнш, хамт ажиллагсдынхаа найдваргүй шийдэмгий бус байдлаас болж төлөвлөгөөгөө бүү нураа. Өөрийн замаар замна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хөгжим утга зохиолд гялалзсан авьяасаа илрүүлнэ. Хайр дурлалд эрс шийдэмгий байна. Хангалттай байх хэдий ч таны сонирхолыг бараг татахгүй. Хөрөнгө мөнгөө итгэж зарцуулах найдвартай хүмүүсийг ол.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ажил төрөл, бизнестэй холбоотой санал ирнэ. Амьдралын ирээдүй тодорхой болно. Та удирдах авъяастай бол хувийн бизнес эрхлээд үз. Бүтээлч ажил зохион байгуул, эсвэл сонирхолтой ажил эрхэл. Хайр сэтгэлийн явдалд хүлцэнгүйгээр бууж өгч болохгүй.
НУМ (11/22-12/21)
Од эрхэсийн тогтворгүй нөлөөллөөс болгоомжил. Ажлаа орхин өөр ажил хэргийн холбоо тогтооход анхаар. Өөр хүмүүсийн нөлөөллөөс гарна. Шүүх ажиллагаанд оролцож, шийдвэр таны эсрэг эргэж болзошгүй байна. Та дэндүү үрэлгэн байж бусдад бодол санаагаа ашиглуулах боломж олгох бололтой.
МАТАР (12/22-1/19)
Үг хэлээ цэнэх өдөр. Санаандгүй хэлсэн үг тань таны нэр хүндэд сэв суулгана. Өнөөдөр таны ажлын өвөрмөц арга барилыг үнэлэх нь юу л бол. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Эргэн тойрныхоо хүмүүсийг бүү дорд үз.
ХУМХ (1/20-2/18)
Туйлын таатай сайхан өдөр болно. Олон хүмүүс өнөөдөр сарын турш хийхээр тэмүүлсэн зүйлээ гүйцэтгэхэд бэлэн байна. Урагш тэмүүлэхийн тулд бүх чухал ажил хэргээ дуусгаж, бүхий л төлбөр тооцоогоо төлж барагдуулахыг од эрхэс зөвлөж байна.
ЗАГАС (2/19-3/20)
Эртний мөрөөдлөө биелүүлэхэд таатай үе. Эргэн тойрнынхон тань таныг зөвлөгөө ажил хэргээрээ дэмжинэ. Та хөрөнгө мөнгөөр гачигдахгүй. Онцын хүчин чармайлтгүйгээр ихээхэн мөнгө олж чадна. Авьяас чадвараа бүрэн дүүрэн дайчил. Хамгийн хүнд даалгавруудыг ч зоригтой барьж ав. Хөрөнгө мөнгөө өөрийн эрхээр зарцуул.