Кизомба бүжиг

Кизомба бүжиг


7 жил

     Ангола улсаас гаралтай хөгжим ба бүжгийн жанр төрөл кизомба нь Кимбундо хэлний “парти” буюу үдэшлэг гэсэн үгнээс гаралтай. Кизомба бүжиг 1970-аад оны үед Ангола улсын Луандад үүсчээ. Энэ бүжгийг 1960-аад онд найзууд нийлж хийдэг байсан парти буюу үдэшлэг “Кизомбадас”-аас үүссэн гэж хэлж болох ба тэр үедээ бүжиг эсвэл хөгжмийн жанр болж хөгжөөгүй байв.

1950, 1960-аад онд хүмүүс Семба зэрэг уламжлалт бүжгүүдийг илүү бүжиглэдэг байжээ. 14-15-р зуунд колончлолын үеэр Африк тивийн улсууд маш олон соёлоос нөлөө авсанаар Африкийн бүжгийн ритм, Европын зарим хэв маягтай хослох болжээ. Үүний үр дүнд Өмнөд Америк буюу Аргентин, Куба зэрэг улсын нөлөөллөөр Кизомбадас үдэшлэгийн үеэр хүмүүсийн бүжиглэх байдал өөрчлөгдсөн байна.

 

Кизомба ганцхан эх нутагтаа гэлтгүй Капе Верде, Португаль, Англи, Франц, Испани, Дани, Серби, Белги, Америк гээд дэлхийн олон улсуудаар тархжээ.

Кизомба бүжигт бүжигчин хосууд хэр ойр дотно байгаагаасаа хамааран удаан, мэдрэмжтэй, тачаангуй бүжиглэх ба ингэхдээ тэднээс ур чадвар, нэгнийгээ хөтлөх, ахлах чадварыг шаарддаг.

Энэ бол Африк бүжгийг Тангон алхаатай хослуулсан бүжиг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү