АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн өнгөрсөн долоо хоногт болсон Чарлотесвилын хүчирхийлэлд хариу өгсөн жиргээ хамгийн их лайктай жиргээ боллоо.
Өмнөд Африкийн хуучин ерөнхийлөгч Нелсон Манделагийн алдарт “Хэн ч төрөхөөсөө л арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээс нь болж ялгаварлан гадуурхдаггүй.” гэсэн ишлэлийг Барак Обама жиргэсэн нь 2,9 сая лайктай болжээ. Обама ерөнхийлөгчийн үүргээ хүлээлгэснээс хойш твиттерийг идэвхтэй хэрэглээгүй ч томоохон үйл явдалд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн жиргэдэг.
АНУ-ын Виржиниа мужийн Чарлотесвил хотод цагаан арьстнуудын хэт үндсэрхэх үзлийг дэмжсэн жагсаал эцэстээ мөргөлдөөн болсон юм.