Дуучин Ариана Грандын Манчестр хотод хийсэн тоглолтын үеэр амиа золиослогч бөмбөг дэлблэн 22 хүн амиа алдсан юм. Тиймээс тэр 6-р сарын 4-нд Майли Сайрис, Кэти Перри, Жастин Биэбэр, Колдплэй хамтлагтай хамтран One Love Манчестр хандивын тоглолтыг зохион байгуулжээ.
“Бид Манчестрт хайртай” зөвлөлийн гишүүн Мөрфи “Тус хандивын тоглолтын ачаар хохирогчдод зориулсан хандив 18 сая фунтээр өслөө. Цугларсан мөнгөний талыг нь хуваагаад байна. Бид үлдсэн мөнгөө хэрхэн хуваарилах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй” гэжээ.