Тэр 2006 оноос хойш Их Британий тагнуулчийн дүрд тоглон Бондын 3 кинонд дүр бүтээсэн. Бостоны радио нэвтрүүлэгт өгсөн ярилцлагандаа “Гадуур маш олон цуурхал байна. Гэхдээ одоогийн байдлаар юу ч шийдэгдээгүй байна ” гэжээ.
Тэр 2015 онд дахиад хэзээ ч Жеймс Бондод тоглохгүй гэж хэлж байсан удаатай. Гэвч энэ оны 4-р сард түүнийг дахин Бондын кинонд дүр бүтээхээр болсон гэсэн мэдээ гараад байсан юм.
Жеймс Бондын дараагийн анги "James Bond 25" АНУ-ын кино театруудад 11-р сарын 18-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ.