Хятадын худалдааны сайд Хойд Солонгосоос төмөр, хүдэр,нүүрс, далайн бүтээгдэхүүн зэрэг импортын бүтээгдэхүүнд мягмар гарагаас эхлэн хориг тавьж байгаагаа мэдэгдлээ. НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөр хэлэлцэн энэ хоригийг тавихаар болжээ. Энэ нь Хойд Солонгосыг цөмийн зэвсгээ үргэжлүүлэхээс сэргийлэх зорилготой.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын нийслэл Бээжинг Вишингтонтой жилд хэдэн зуун тэрбум долларын худалдаа хийдэг мөртлөө Хойд Солонгостой холбоотой асуудалд ярихаас өөр юу ч хийдэггүй хэмээн буруутгаад байсан юм. Харин Хятад улс Хойд Солонгосын асуудлыг шийдэх нь Бээжингийн үүрэг биш гээд Вашингтон Пхеньян 2-ыг асуудалд тайван замаар хандах хэрэгтэй гэж удаа дараа мэдэгдээд байсан юм.