Хортой замаг нь хүчил ялгаруулдаг ба тус замгийг идсэн загасыг далайн арлсан идсэнээр саа, ходоод гэдэсний хямрал улмаар тархинд нь гэмтэл учирдаг байна. Үйлдвэрийн далайд асгасан элдвийн зүйл замагт ийнхүү нөлөөлдөг байна. Мөн эур амьсгалын өөрчлөлтөөс болоод замаг илүү том ургах болжээ.
Калифорнигийн Саусалито хөхтөн амьтаны төв энэ 7 сар гаргаад 70 далайн арсланг авч тэжээгээд байна. Найм, есдүгээр сар гараад энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэлээ. Далайн арслан хүмүүстэй адилхан далайн бүтээгдэхүүн иддэг. Тиймээс тэд өвчин тусаж байгаа тул хүн тусахгүй гэсэн баталгаа алга гэж Америкийн усан мандлын захиргааны газрын төлөөлөгч хэллээ.