Иракийн асрамжийн газар амьдарч байсан эгч дүүст 7 настай охин хамаатнуудыг нь олоход тусалжээ

Иракийн асрамжийн газар амьдарч байсан эгч дүүст 7 настай охин хамаатнуудыг нь олоход тусалжээ


7 жил

Маликат охин эцэг эх нь алагдсан хүүхдүүдийн тухай Russia today-ын  бичлэгийг үзэж байхдаа тэднийг харжээ. Ээж нь утсаа ширээн дээр үлдээгээд явахад охин утсаар нь тоглож байгаад тус бичлэгийг үзжээ. Алга болсон 5 хүүхдийг харуулсан тэр бичлэгт охин хуучин хөрш Хадижа, Фатима нарыг таньжээ.  

Тус бичлэгэнд  Хадижа охин “Өвөө эмээ эндээс хол хотод амьдардаг. Ямар хот гэдгийг нь санахгүй байна. Бид Иракийн Мосулд амьдарч байгаа. Энэд дэлбэрэлт болоод ямар ч хоол байхгүй. Аав ажиллахаар явсан. Тэр түлш, ус зөөдөг. Гэтэл гэнэт газар дээрх юм бүхэн шатаад тэд түүнд өөр ажил өгсөн” гэж ярьжээ.

Эгч дүүсийн өвөө эмээ хоёр энэ мэдээг дуулаад ач нараа олж авчээ.

Аав нь хоёр охиныг авч явахад Фатима нялх Хадижа алхдаг байжээ. Маликат охин тэдэнтэй үргэлж тоглодог байсан тул шууд таньсан байна. Хүүхдүүдийн аав Рослан эхнэр хүүхдээ дагуулаад 2015 оны 5-р сард Ингушет руу аялахаар явлаа гэж аав ээждээ хэлээд хил давжээ. Гэвч эгч дүүсийн эцэг эх мөргөлдөөнд амь үрэгдэж охид асрамжийн газар очсон байна.

"Түүнд гэр бүл, байшин, машин, ажил гээд бүгд байсан. Гэтэл хүнийг яаж сэнхрүүлэхээрээ сайн дураараа дайн руу эхнэр хүүхдээ дагуулж явсныг ойлгохгүй байна” гэж хүүхдүүдийн өвөө нь ярьжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү