https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Бруно Марс Флинт хотын ундны усны хямралд өртсөн хүмүүст 1 сая доллар хандивлалаа

Бруно Марс Флинт хотын ундны усны хямралд өртсөн хүмүүст 1 сая доллар хандивлалаа


7 жил

Бруно Марс 8-р сарын 12-нд Детройт мужид тоглолтоо хийж байхдаа тоглолтоос олсон ашгаа хандивлахаар болсноо зарлав. Тэр  “Бид зовлонг туулж буй нэгнээ мартах ёсгүй” гэжээ.

Тус мөнгийг Флинт хотод зориулсан санд хандивласнаар ундны усны хямралаас болж тусламж хэрэгтэй байгаа хүмүүст болон ирээдүйд тусламж хэрэгтэй болж болзошгүй иргэдэд зориулах юм байна

2014 анх тус хямрал бий болжээ.  Флинт хотын иргэд Детройт голоос ундаалдаг байсан ч усны эх сурвалжийг Флинтийн голоос авдаг болгожээ.  Үүнээс үүдэн 100 мянга гаруй оршин суугч хар тугалганы орцтой ундны усаар ундаалсан байна.

Флинт хотын ундны усны эх сурвалжийг буцаан Детройт гол болгосон. Гэвч бохирдсон уснаас болж хүн амын дунд уушгиний өвчлөлт нэмэгджээ. Мөн эмч нар бохир уснаас үүдэн хүүхдүүдийг зан чанарын хувьд асуудалтай болох, нүүр амны өвчтэй болж магадгүй гэж үзэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү