Уушгины хорт хавдар тусах магадлал багатай эмэгтэйчүүд, тамхи татдаггүй хүмүүс уг өвчнийг тусах нь нэмэгджээ. Тиймээс хятадын эрүүл мэнд шинжлэх ухааны академийн мэргэжилтнүүд тамхийг уушгиний хорт хавдрын өвчлөлтийг нэмэгдүүлж буй гол шалтгаан гэж үзэхгүй байна. Ойролцоогоор 300 сая хүн хятадад тамхи татдаг ч уушгиний гүнд үүсдэг хавдраар өвчилсөн тамхи татдаггүй хүний тоо ихээр нэмэгджээ.
Нэг метр агаар дахь бохирдлын хэмжээг 10 микрограмаас дээшгүй байх ёстойг дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Өнгөрсөн жил Хятадад дунждаар 47 микрограм бохирдол нэг метр агаарт ноогдож байна гаржээ.
Агаарын бохирдол хавдарт нөлөөлдөг эсэхийг судалсан хэд хэдэн судалгаа бий. Өнгөрсөн жил Хэбэй эрүүл мэндийн их сургуулийн гаргасан судалгаагаар уушгиний хавдраар хамгийн их өвчилсөн хүнтэй мужууд нь Хятадын хамгийн их агаарын бохирдолтой газрууд байжээ.